БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойд зориулан төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулав

2026-10-01 09:00

10 дугаар сарын 1-ний өглөө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаа мандуулах хүндэтгэлийн ёслол зохион байгуулав. Ёслолд ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Элчин сайдын яамны нийт дипломат ажилтнууд болон гэр бүл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын төлөөлөл, багш, оюутан, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Төрийн далбаа хамгаалагчид далбааг ёслол төгөлдөр дэлгэн барьж, улаан таван хошуутай төрийн далбаа салхинд намиран, алгуур дээш өргөгдөв. Ёслолд оролцогчид эгнээгээр жагсан хүндэтгэлтэй зогсож, төрийн дууллаа нэгэн дуугаар эгшиглүүлэн, эх орондоо өндөр дээд хүндэтгэл үзүүлж, аугаа эх орон цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай байхыг чин сэтгэлээсээ ерөөв.