БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Архангай аймагт айлчлав

2026-10-13 18:00

10 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Архангай аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидтай уулзлаа.

Засаг дарга Б.Цэрэннадмид Архангай аймгийн хөгжлийг урт хугацаанд дэмжиж ирсэн Хятадын талд талархал илэрхийлж, тус аймаг мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг арвин баялаг нөөцтэйг дурдаад, Хятадын талтай найрсаг хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, энэ жил Хятадын XV дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэлийн жил бөгөөд мөн Ши Жиньпин дарга Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсний таван жилийн ой тохиож байна. Хятадын өндөр чанартай хөгжил нь Хятад, Монгол хоёр улс хамтран хөгжих өргөн боломжийг бүрдүүлж байна. Хятадын тал Архангай аймагтай уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, найрсаг харилцаатай аймаг, хотуудын сувгийг бүрэн ашиглан, салбар бүрийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү сайн үр өгөөж хүргэхэд бэлэн байна гэв.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар хамтдаа “Хятадын Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслол, Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайдын яамнаас Архангай аймгийн малчдад байгальд ээлтэй усны сав хандивлах ёслол, “Хятадын Элчин сайдын нэрэмжит цом”-ын 12 дахь удаагийн волейболын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцлоо.