БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Өвөрхангай аймагт айлчлав

2026-10-14 09:00

10 дугаар сарын 12-нд ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Өвөрхангай аймагт айлчилж, аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржтой уулзлаа.

Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хэлэхдээ, Хятад улс олон салбарт дэлхийд тэргүүлж буйг тэмдэглээд, Өвөрхангай аймаг нь Хятадын ногоон хөгжлийн туршлагаас суралцаж, талуудын боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүдийг тус аймгийн эрчим хүч, уул уурхайн салбарыг хөгжүүлж, ашиглахад оролцохыг урьж, Хятадаас илүү олон жуулчин айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлэхдээ, орон нутгийн хамтын ажиллагаа нь Хятад, Монголын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглэж, Хятадын тал Өвөрхангай аймагтай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, уламжлалт салбаруудын хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэн, шинээр хөгжиж буй салбаруудын хамтын ажиллагааны боломжийг нээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нар хамтдаа “Хятадын Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслолд оролцлоо.