10 дугаар сарын 19-нд ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Пүрэвдагватай уулзлаа. Талууд хоёр орны харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийн хамтын ажиллагааг урагшлуулах, найрамдалт харилцаатай хотуудын харилцааг ахиулах, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
