10 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдсан “Монголын НҮБ-ын загвар хуралдаан 2026” арга хэмжээнд уригдан оролцож, “Хятадын олон талт дипломат бодлого ба Хятад, Монголын харилцаа” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Монголын их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудын төлөөлөлтэй санал солилцов.

ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ, энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой, БНХАУ НҮБ дахь хууль ёсны эрхээ сэргээн тунхагласны 55 жилийн ой, мөн НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсны 81 жилийн ой тохиож байна. Түүнчлэн Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд агуу ялалт байгуулж, Тайвань чөлөөлөгдсөний 81 жилийн ой мөн энэ онд тохиож байна. Дэлхий ертөнцөд сүүлийн зуун жилд тохиогоогүй гүн гүнзгий өөрчлөлтүүд өрнөж буй өнөө үед Хятад улс дэлхийн дөрвөн том санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах Хятадын шийдлийг дэвшүүлж, хүн төрөлхтний ирээдүй, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш орнууд, иж бүрэн стратегийн түншүүд юм. Хятадын тал Монголын талтай хамтран дэлхийн дөрвөн том санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг даван туулж, илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэв.

Тус арга хэмжээг Монгол Улсын Их Сургуулийн НҮБ-ын загвар хуралдааны клуб санаачлан зохион байгуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав.