Хятад, Орос, Монгол гурван талын гадаад харилцааны сайд нар Астана-д уулзалдлаа

2024-07-04 16:00

Орон нутгийн цагаар 2024 оны 7-р сарын 3 өдөр, Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван-И Астана-д Хятад, Орос, Монгол гурван талын гадаад харилцааны сайд нарын уулзалтыг тэргүүлэн Оросын Холбооны Улсын гадаад харилцааны сайд Лавров, Монгол Улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай гурван талын хамтын ажиллагааны талаар уулзалт хэлэлцлээ.

Ван И хэлэхдээ “Хятад, Орос, Монгол бол амин хамтын холбоотой мөнхийн хөршүүд, хувь заяагаар холбогдсон түншүүд, гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь тэнгэр газрын дунд давуу тал болон гүн гүнзгий түүхийн улбаатай, гурван орны язгуур эрх ашигт нийцдэг. Ойрын жилүүдэд гурван улсын төрийн тэргүүний стратегийн үйл хэрэг дор Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны ажил хэрэг бодитоор тогтвортой хөгжиж, бүхий л хүрээнд харилцан яриа хэлэлцээр гүнзгийрч, Хятад, Монгол, Орос эдийн коридорийн бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байна. Энэ жил бол Хятад улс, Орос улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна. Хятадын тал Орос болон Монголын талтай хамт хамтын ажиллагааны анхны сэтгэлээ чанд сахиж, зөв чиглэлийг тодорхойлж, нэгдмэл хамтын ажиллагааг сайжруулж, гадны нөлөөллийг арилгаж, харилцан ашигтай үр дүнтэй чигийг хамтдаа хэлэлцэж, хөгжин цэцэглэсэн тогтвортой бүс нутгийн бүтцийг хамтдаа бий болгож, бүс нутгийн хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэцгээе” гэв. 

Лавров болон Б.Батцэцэг нар Хятад, Орос, Монгол гурван талын гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээрийн формийг өндрөөр үнэлж, гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн хэтийн төлөв болон асар том хүчтэй, Хятадын талтай гар нийлүүлэн гурван улсын төрийн тэргүүн чухал нэгдмэл ойлголтод хүрэх, евро азийн эдийн засгийн холбоог сайжруулах, “талын зам” хамтдаа хэрэгжүүлэх “нэг бүс нэг зам” санаачилгыг уялдуулах, харилцан нэвтрэлт харилцаа холбоо болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорийн бүтээн байгуулалтыг хурдасгах, илүү олон билэг тэмдэг болсон чухал төслүүлийг бүтээн байгуулах, гурван талт хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулан шинэ түвшинд гарган хэмээн илэрхийлэв. 

Түүнчлэн гурван улсын гадаад харилцааны сайд нар олон улсын болон бүс нутгийн асуудлын талаар хамтдаа санаа тавина санал солилцож, олон талаар засаж сайжруулах, дан нэг талаар ажиллахыг няцааж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, бүс нутгийг хөгжилд татан оруулахыг нэмэгдүүлнэ хэмээн илэрхийлэв.