Тухайн бүс нутгийн цагаар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хорин гурав дахь хуралдааны үеэр, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзлаа.
Ерөнхий сайд Ли Чян сүүлийн жилүүдэд, гурван улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор, Хятад, Монгол, Орос гурван талт хамтын ажиллагаа үндсэндээ тогтвортой хөгжлийн хурдаа хадгалж, гурван талын хүлээлтэд тохирч, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байна. Хятад Улс Монгол, Оросын талтай хамтран ажиллаж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцаа холбоог эрчимжүүлж, гурван талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бодит ажил хэрэг болгон гурван улсын ард түмэнд үр өгөөжийг авчрахад бэлэн байгааг илэрхийлэв.
Мөн тэрээр, “Хятад, Монгол, Орос нь газарзүйн хувьд хөрш зэргэлдээ, хувь заяаны харилцан хамаарал бүхий улс орнууд бөгөөд гурван орны газар нутгийн өвөрмөц онцлогт нийцсэн, ард иргэдийн үзэл санаанд тулгуурласан хамтын ажиллагаатай юм. Хятад Улс Монгол, Орос улстай гурван улсын Төрийн тэргүүн нарын зөвшилцлийг чиглэл болгон, гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, төрийн бодлогын уялдааг гүнзгийрүүлэн гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, илүү тогтвортой, илүү үр дүнтэйгээр хөрш орнуудын найрамдалт харилцаа, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хятад Улс “БНХАУ-ОХУ-Монголын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд чухал хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон бусад олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн боломж болоод үр шимийг хуваалцаж, хамтын эрх ашгийг сахин баримталж, гурван улсын хамтын ажиллагааны шинэ түүхийн хуудсыг хамтдаа үргэлжлүүлэх болно” гэв.
Ерөнхий сайд М.В.Мишустин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гурван улсын Төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Монгол, Оросын гурван талт хамтын ажиллагаа тууштай хөгжиж, олон салбарын харилцаа, яриа хэлэлцээ гүнзгийрч байгаа нь гурван улсын болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн хамтын хэрэгцээ, шаардлагад нийцэж, өргөн хүрээний ирээдүйн төлөвийг бүтээж байна. Орос, Монгол Улс БНХАУ-тай харилцан туслалцан хамтран ажиллаж, Евроазийн эдийн засгийн холбоо, “Талын зам” үндэсний хөтөлбөр болон “Бүс ба зам” санаачилгыг уялдуулж, гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг тодорхойлсон чухал чиглэлээр “БНХАУ-ОХУ-Монголын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх буюу зам тээвэр, эрчим хүч, соёл хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааг нягтаршуулж, гурван талын хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүрэхэд бэлэн байгааг илэрхийлэв.