БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ли Хунжун Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүлээн авалтад оролцов

2024-10-18 21:00

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ли Хунжун болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар 10 дугаар сарын 18-ны орой Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүлээн авалтад оролцож үг хэлэв. 

Ли Хунжун хэлэхдээ, Одоогоос 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын харилцаанд асар их ахиц дэвшил гарсан. Хятад Улс Монгол Улстай хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, орчин үеийн шинэчлэлийн замд гар нийлэн урагшилж, харилцан ашигтай хамтран ажиллаж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулахад бэлэн байна гэв.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Бид Монгол, Хятадын уламжлалт найрамдалт харилцааг цаашид хөгжүүлж, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын гадаад орнуудтай харилцах найрамдлын нийгэмлэг хамтран тус арга хэмжээг зохион байгуулсан юм.