1. 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ нь 《Гадаад орны албан бичиг баримтийн баталгааг цуцлах олон улсын гэрээ》-нд нэгдэн орсон ба цаашид 《олон улсын гэрээ》гэж товчилно. Уг 《олон улсын гэрээ》нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс БНХАУ болон Монгол Улс хооронд хэржиж эхэлнэ. 《олон улсын гэрээ》нь мөн Хонг Конг болон Макао-ийн засаг захиргааны онцгой бүсэд мөн хэрэгжинэ.
2. 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 《олон улсын гэрээ》-ний дагуу Монгол Улсаас олгогдсон албан бичиг баримтыг Монгол улсад Апостиль гэрчилгээ авснаар Хятад улсад ашиглаж болно, Монгол улсын болон БНХАУ-аас Монгол улсад суугаа консулийн баталгаа хийлгэх шаардлагагүй болсон. Мөн 《олон улсын гэрээ》-ний хүрээнд БНХАУ-д үйлдэгдсэн Монгол улсад ашиглагдах албан бичгийг БНХАУ болон Монгол улсаас БНХАУ-д суугаа консулын газарт баталгаа хийлгэх шаардлагагүй болсон ба Апостиль авах шаардлагатай. БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам нь нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох гол албан байгууллага ба улсын дотоодод үйлдэгдсэн бичиг баримтад нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох юм. Гадаад Харилцааны Яамны итгэмжлэл, БНХАУ-ын холбогдох Ардын засгийн газрын гадаад хэрэг хариуцсан тамгийн газар болон тухайн орон орон нутгийн засаг захиргааны газарт үйлдэгдсэн албан бичиг баримтад нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох юм(Дэлгэрэнгүйг Хавсралтын 1-ээс харнауу). Апостиль гэрчилгээг онлайнаар шалгана, тодорохой мэдээллийг https://consular.mfa.gov.cn/VERIFY/ линкэд бүртгүүлэн харж болно. Нэмэлт гэрчилгээ авах дараалал болон ерөнхий нөхцлийг Хятад улсын консулын үйлчилгээний (http://cs.mfa.gov.cn/)вэб сайт болон тухайн орон нутгийн гадаад хэрэгтэй холбоотой вэб-ээс харж болно.
3. 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн манай ЭСЯ-нд баримт бичгийн баталгаа хийхгүй болно. Монгол улсад үйлдэгдсэн албан бичиг баримтыг БНХАУ-ын газар нутагт ашиглах бол Монгол улсын холбогдох нэмэлтээр Апостиль гэрчилгээ олгох албан байгууллагад хүсэлтээ өгч Апостиль гэрчилгээг авна уу.
4. 《Олон улсын гэрээ》-ний дагуу Аль нэг Улсын үйлдсэн нэмэлт гэрчилгээг албан бичиг дээр зурагдсан гарын үсгийн үнэн бодит байдал, албан бичиг баримтанд гарын үсэг зурагч хүний иргэний мэдээлэл, мөн шаардлагатай үед албан бичиг баримт бичиг дээрх гарын тамгын үнэн бодит эсэхийг нягтална. Монгол Улсад нэмэлтээр авсан гэрчилгээ буюу Апостиль нь БНХАУ-ын хаана ямар ч тохиолдолд ашиглагдана гэсэн үг биш бөгөөд Апостиль гэрчилгээ авахаасааа өмнө БНХАУ-ын газар нутагт ашиглах газраасаа эхлээд тодорхой мэдээллийг буюу албан бичгийн формат, утга агуулга, цаг хугацаа, орчуулга гэх зэрэг зүйлсийг тодруулсны дараа Апостиль гэрчилгээ авахыг зөвлөж байна.