Визний хариу гарах хугацаа , төлбөр
Энгийн: ажлын 4 өдөрт.
Яаралтай: 2-3 ажлын өдөрт;
Онц яаралтай:Ажлын 1 өдөрт。
Төлбөр


Төлбөр төлөх
Манай элчин сайдын яам нь бэлэн мөнгөөр төлбөрийг хүлээж авахгүй. Та өөрийн визний төлбөрийг Голомт банкний салбарт төлнө үү. Төлбөр төлөх санамж:
- Виз хүсэгч материалаа ЭСЯ-нд өгсний дараа Голомт банкний салбарт очиж төлбөр төлнө.
- Голомт банкний салбараас төлбөр төлсөн баримтаа авч өөрийн визний хариу өдрөө ЭСЯ-нд ирнэ. Төлбөр төлсөн баримт болон ЭСЯ-аас олгосон ягаан баримт нь таны бичиг баримтаа буцааж авах цор ганц батламж тул хаяж үрэгдүүлж болохгүй.
- Ажилтан таны төлбөрийн баримтыг шалгаж, бичиг баримтыг тань буцаан олгоно. Та цонхноос бичиг баримтаа аваад хувийн мэдээллээ тулгаж үзээд, хэрэв асуудал байвал даруй ажилтанд мэдэгдэнэ.
Санамж
- Дээрх визний хариу авах хугацаа нь дундаж хугацаа бөгөөд зарим тохиолдолд илүү урт хугацаа шаардаж болно.
- Гуравдагч орны иргэдийн визний төлбөр харилцан адилгүй байж болно. Та визний ажилтаны зааврын дагуу төлбөрийг төлнө.