2,Энгийн виз мэдүүлэхэд анхаарах зүйлс

2025-06-12 23:30

Виз мэдүүлэх алхам:

Алхам 1 : БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам 2025 оны 6-р сарын 30-ний өдрөөс эхлэн визний хүсэлтийг цахимаар авч эхэлнэ. “https://consular.mfa.gov.cn/VISA/” веб сайтад хандаж, анкет бөглөж, шаардлагатай материалуудыг оруулна. Дээрх сайтад хандаж илүү олон мэдээлэлтэй танилцана уу.

Алхам 2 : Виз мэдүүлэгч нь материал хүлээн авах ажлын цагийн дагуу Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж бүх материалаа өгч виз мэдүүлэн (ажиллах цагийн хуваарь болон 2025 оны амралтын хуваарь) мөн арван хурууны биометр мэдээлэл өгнө.
     Доор заасан иргэд арван хурууны биометр мэдээлэл өгөх шаардлагагүй (доор заасан иргэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан виз мэдүүлгийн хүсэлт өгч болно.)

1. 14 нас хүрээгүй ба 70 нас хүрсэн тохиолдолд

2. Дипломат паспорт болон БНХАУ-ын дипломат, албан, ёслолын визэнд мэдүүлэг өгч байгаа тохиолдолд

3. Урд нь БНХАУ-ын элчин сайдын яам, консулын газар болон БНХАУ-ын виз мэдүүлэх үйлчилгээний төвд таван жил дотор ижил паспортоор виз мэдүүлж байсан арван хурууны биометр мэдээллээ өгсөн тохиолдолд

4. Арван хуруу тахир дутуу болон арван хурууны биометр мэдээллээ өгөх боломжгүй тохиолдолд

5. БНХАУ-ын засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гадаад улсад суугаа БНХАУ-ын визний байгууллагад 1 болон 2 удаагийн оролттой богино хугацааны (180 хоног дотор) визний хүсэлт өгсөн тохиолдолд

Бүрдүүлэх материал

1. Паспорт : паспорт нь 6 сараас дээш хүчинтэй байх, 1-ээс доошгүй визний хоосон хуудастай байх; паспортын нүүр хуудасны хуулбар болон эх хувь.

2. Визний анкет болон зураг : Онлайнаар бөглөсөн анкетыг хэвлэх ба анкет дээрх ижил 1 хувь цээж зураг.

3. Хууль ёсны зорчих зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрөл (гуравдагч улсын иргэнд хамаарна). 

4. Хуучин БНХАУ-ын гадаад паспортын эх хувь (БНХАУ-ын иргэншилтэй байсан, дараа нь гадаадын иргэншилтэй болсон хүмүүст хамаарна) эсвэл БНХАУ-ын виз.

1. БНХАУ-ын иргэншилтэй байсан, дараа нь гадаадын иргэншилтэй болсон хүмүүс хэрэв анх удаа БНХАУ-ын виз мэдүүлж байгаа бол хуучин БНХАУ-ын паспортын эх хувь болон хуулбарыг өгөх шаардлагатай.

2.  Хэрэв өмнө нь БНХАУ-ын виз авч байсан одоо шинэ авсан гадаад паспортaap БНХАУ-ын виз мэдүүлэх тохиолдолд хуучин гадаад паспортын хуулбар болон өмнө нь авсан БНХАУ-ын визний хуулбар.

3. Шинэ паспорт дээр бичигдсэн овог нэр нь хуучин БНХАУ-ын паспорт болон хуучин авч байсан БНХАУ-ын виз дээрх овог нэртэй зөрүүтэй бол холбогдох албан ёсны овог нэр өөрчлөлтийг бүртгэсэн баримт бичгийг хавсаргах.

5. Визний ангиллаас хамаарч холбогдох  материалыг бүрдүүлнэ үү .

 

Визийн ангилал

Виз мэдүүлэгчийн хамрах хүрээ

Шаардах материал

L

Аялал

Хоёр талын нислэгийн тийз, зочид буудлын захиалгын   хуудас   зэрэг аяллын материал эсвэл Хятад дахь байгууллага эсвэл хувь   хүний илгээсэн урилга

M

Бизнес, худалдаа хийх зорилгоор зорчих

БНХАУ дахь худалдааны түнш  байгууллагын   гаргасан урилга

F

Харилцаа, айлчлал, шалгалт зэрэг бизнесийн бус ажлаар   зорчих

БНХАУ дахь холбогдох байгууллага эсвэл хувь хүний гаргасан урилга

Z

Ажиллах

“Гадаадын иргэн ажиллах зөвшөөрлийн мэдэгдэл”, эсхүл   “Гадаад иргэний ажиллах зөвшөөрөл”-ийн эх хувь

X1

Урт хугацаагаар суралцах (180 хоногоос дээш)

1. "БНХАУ-д суралцахад виз мэдүүлэх   маягт"-ын хуулбар (JW201 эсвэл JW202 маягт) болон сургуулийн урилганы эх   хувь эсвэл хуулбар

2. Ерөнхий боловсролын сурагч нар нь   "БНХАУ-д суралцаж буй гадаад сурагчдыг боловсролын байгууллагын суурь   боловсролын шатанд элсүүлэхийг баталгаажуулах хуудас"-ын эх хувь эсвэл хуулбар

X2

Богино хугацаагаар суралцах (180 хоногоос доош)

БНХАУ-д суралцуулахаар элсүүлэн авсан байгууллагын урилганы эх хувь эсвэл   хуулбар

Q1

Гэр бүлдээ зочлох зорилгоор   БНХАУ-д оршин суух (180   хоногоос дээш ) БНХАУ-ын иргэний гэр бүлийн гишүүн болон БНХАУ-д байнга оршин   суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн болон үрчлүүлэх зэрэг
    
   *Гэр бүлийн гишүүнд: Эхнэр нөхөр, эцэг эх, эхнэр нөхрийн эцэг эх, хүү/охин,   хүү/охины эхнэр нөхөр, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ нар   хамаарна.

1.БНХАУ-д   амьдарч буй Хятад иргэн, эсхүл БНХАУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэний гаргасан урилга;

2.Уригчийн хятад иргэний үнэмлэх эсвэл гадаад иргэний паспорт болон БНХАУ-д   байнга оршин суух зөвшөөрлийн хуулбар.

3.Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын гэр   бүлийн гишүүдийн холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичиг /гэрлэлтийн   гэрчилгээ, төрсний гэрчилгээ гэх мэт/-ийн эх хувь болон хуулбар.

Q2

Богино хугацаагаар гэр бүлдээ   зочлох зорилгоор (180   хоногоос доош ) БНХАУ-д амьдарч буй Хятад иргэний болон БНХАУ-д байнга оршин   суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн.

1. БНХАУ-д   амьдарч буй Хятад иргэн, эсхүл БНХАУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэний гаргасан урилга;
   2. Уригчийн хятад иргэний үнэмлэх   эсвэл гадаад иргэний паспорт болон БНХАУ-д   байнга оршин суух зөвшөөрлийн хуулбар.

S1

Урт хугацаагаар гэр бүлдээ   зочлох зорилгоор (180 хоногоос дээш) БНХАУ-д ажил болон суралцаж буй иргэний эхнэр нөхөр, эцэг эх, 18-аас   доош насны хүүхэд, эхнэр/нөхрийн эцэг эх   болон бусад хувийн зорилгоор БНХАУ-д зорчих иргэд.

1. БНХАУ-д оршин сууж буй гадаадын иргэдийн гаргасан урилга;

2. Уригчийн   паспорт болон оршин суух зөвшөөрлийн хуулбар.

3. .Виз   мэдүүлэгч болон уригч нарын хоорондын гэр бүлийн гишүүдийн холбоо хамаарлыг   тодорхойлсон баримт бичиг /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ гэх   мэт/-ийн эх хувь болон хуулбар.

 

S2

Богино хугацаагаар гэр   бүлдээ зочлох зорилгоор (180 хоногоос доош) БНХАУ-д ажил болон суралцаж буй   иргэний   гэр бүлийн гишүүд болон   бусад хувийн зорилгоор БНХАУ-д зорчих иргэд.

*Гэр бүлийн гишүүнд: Эхнэр нөхөр, эцэг эх, эхнэр   нөхрийн эцэг эх, хүү/охин, хүү/охины эхнэр нөхөр, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг,   эмэг эх, ач, зээ нар хамаарна.

Хэрэв гэр бүлийн гишүүн бол:

1. БНХАУ-д   ажиллаж, сурч буй гадаадын иргэдийн гаргасан урилга;

2. Уригчийн   паспорт болон оршин суух зөвшөөрлийн хуулбар.

3. Виз   мэдүүлэгч болон уригч нарын хоорондын холбоо хамаарлыг тодорхойлсон     /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн   тодорхойлолт гэх мэт/ баримт бичгийн хуулбар.

Хэрэв хувийн зорилгоор бол:

*Хэрэв бусад   хувийн зорилгоор БНХАУ-д зорчих тохиолдолд, БНХАУ-аас Монгол улсад суугаа   ЭСЯ-ны шаардлагын дагуу   баримт бичгийг гаргаж өгөх. 

 

R

Гадаадын өндөр түвшний мэргэшсэн боловсон хүчин, нэн   шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин

“Гадаадын   өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчинд олгосон баталгаажуулах бичиг”

C

Олон улсын галт тэрэгний багийн гишүүд, олон улсын агаарын хөлгийн багийн   гишүүд, олон улсын тээврийн үүрэг гүйцэтгэж буй багийн гишүүд, олон улсын   хөлөг онгоцны багийн гишүүд, тэднийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд,   тээврийн үүрэг гүйцэтгэдэг олон улсын авто тээвэр эрхэлдэг автомашины жолооч   нар

Гадаадын тээврийн компаниас гаргасан баталгааны бичиг эсвэл БНХАУ дахь   холбогдох байгууллагаас гаргасан урилга

D

БНХАУ-д байнга оршин суух

“Гадаадын иргэний БНХАУ-д байнга оршин суух статусыг   баталгаажуулсан маягт”

G

БНХАУ-аар дамжин өнгөрөх

Зорьсон улс (бүс нутаг) рүү огноо нь батлагдсан нислэгийн (галт тэрэг,   хөлөг онгоцны) тийз.

J1

БНХАУ-д байнга оршин суух хэвлэл мэдээллийн байгууллагын гадаад улсын   сэтгүүлч

БНХАУ-ын ГХЯ-ны Мэдээллийн хэлтсийн виз мэдэгдлийн бичиг

J2

Богино хугацаагаар сурвалжилга хийх гадаад улсын сэтгүүлч

БНХАУ-ын ГХЯ-ны Мэдээллийн хэлтэс эсвэл холбогдох байгууллагын  виз мэдэгдлийн бичиг

Багаар аялах L виз

Багаар аялах

Аялал жуулчлалын эрх бүхий байгууллагаас олгодог групп аяллын "Аялал   жуулчлалын урилга"

6. Хэрэв та яаралтай хүмүүнлэгийн шалтгаанаар (оршуулах ёслолд оролцох, хүнд өвчтэй өвчтөнтэй уулзах гэх мэт) виз мэдүүлж байгаа бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

1.Анкетыг онлайнаар бөглөхдөө холбогдох мэдээллийг тус бүрээр нь бүрэн бөгөөд үнэн зөв бөглөж, шаардлага хангасан зураг оруулсан байх. Анкет дээр бөглөсөн овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, паспортын дугаар, паспорт олгосон газар зэрэг мэдээллийг буруу бөглөсөн эсвэл өөр хүний зураг ашигласан зэрэг гол мэдээллийг зориудаар нуун дарагдуулсан, зохиосон нь тогтоогдсон тохиолдолд, виз мэдүүлэг хүлээж авахгүй байх эсвэл буцаах ба виз мэдүүлэгч нь онлайнаар дахин визний анкетыг бөглөх шаардлагатай болно.

2.Өөрөөр заагаагүй бол урилга нь факс, хуулбар эсвэл хэвлэмэл байж болно. Урилга нь дараах агуулгыг агуулсан байх ёстой. Үүнд :

1.Уригдаж буй хувь хүний мэдээлэл : Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, харьяалал гэх мэт.

2.Уригдаж буй хүний зорчиж буй мэдээлэл : Зорилго, огноо, газар, урьж буй байгууллага болон хувь хүний холбоо хамаарал, зардлын эх үүсвэр гэх мэт.

3.Урьж буй байгууллага болон урьж буй хувь хүний мэдээлэл : Урьж буй байгууллагын нэр болон хувь хүний овог нэр, холбоо барих утасны дугаар, хаяг, байгууллагын тамга, хуулийн этгээд эсвэл урьж буй хүний харьяалал, гарын үсэг гэх мэт.

3. Шаардлагатай тохиолдолд визний ажилтнууд өргөдөл гаргагчдаас бусад дагалдах бичиг баримт, нэмэлт материалыг гаргаж өгөхийг шаардаж, мөн ярилцлагад оруулах шаардлага тавьж болно.