Хятад визний товч тайлбар
Виз нь аливаа улсын засгийн газрын эрх бүхий байгууллага хууль, журмын дагуу гадаад улсаас айлчлан ирэх, хилээр нэвтрэх иргэнд олгогддог хилээр нэвтрэх зөвшөөрлийн батламж юм. Олон улсын хууль, конвенцийн дагуу аливаа тусгаар улс нь гадаад улсын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх, эс нэвтрүүлэхийг бие даан шийдвэрлэх бөгөөд хуулийн дагуу виз олгох, виз олгохоос татгалзах, олгосон визийг хүчингүй болгож зарлан мэдээлэх эрхтэй.
БНХАУ-аас гадаад улсад суугаа виз олгох байгууллага нь “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр гарах, нэвтрэх зохицуулах хууль” ,“БНХАУ-ын гадаад иргэний хилээр нэвтрэх тухай зохицуулах журам” заасны дагуу визний төрөл, визний нэвтрэх тоо, хүчинтэй хугацаа, зорчих хоногийг тогтоох ба олгогдсон визийг хүчингүйд тооцож зарлан мэдээлэл эрхтэй. Хэрэв бусад хэлэлцээ, журмын дагуу визнээс чөлөөлөгдөөгүй бол гадаад улсын иргэн нь Хятад улсад зайлшгүй визтэй зорчино.
Хятад, Хонконг, Макао зорчих гадаад улсын иргэн заавал харгалзах визийг авч зорчино.