хонконгийн виз

2025-06-12 23:34

1. Засаг захиргааны онцгой бүс Хонконг руу Монгол Улсын иргэн богино хугацаанд аяллын зорилгоор 14 хоног визгүй зорчих боломжтой.

2. Бусад гуравдагч орны иргэд Хонконгийн гадаадын иргэн харьятын албаны (http://www.info.gov.hk/immd/) вэб сайтад хандаж, виз мэдүүлэхэд шаардалагатай мэдээллийг авна уу.

3. Хэрэв Хонконг-д визний зорчих хоногоос урт хугацаагаар зорчих, ажиллах, оршин суух, суралцах бол гадаад улсын иргэн зайлшгүй виз мэдүүлнэ.

4. Визний хүсэлтийг БНХАУ-аас гадаад улсад суугаа дипломат, консулын албаар дамжуулж, эсвэл Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн гадаадын иргэн харьяатын газарт шууд гаргаж болно. Та өөрийн боломжтой хэлбэрээр визний хүсэлтийг гаргана уу.

5. Хонконгийн визний шаардлага.

5.1 Шаардлагатай материалууд

5.1.1 Гадаад паспорт: паспортын эх хувь, хүчинтэй хугацаа нэг сараас дээш, визний хоосон хуудастай, мөн паспортын эхний хуудсын хуулбар.

5.1.2 Үнэн, зөв, гүйцэт бөглөсөн Хонконгийн визний анкет.

5.1.3 Цээж зураг 1ш. сүүлийн 6 сард авхуулсан, царай гүйцэт багтсан, дух ил гарсан байх. 

5.1.4 Бусад шаардлагатай материалын талаар Хонконгийн гадаадын иргэн харьяатын албаны веб сайтаас авна уу.

(https://www.immd.gov.hk/hks/online-services/index.html#visasentrypermits).