5 -р сарын 12 өдрийн 12 цагт Хятад Монголын “Талын түншлэл- 2024” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтын нээлтийн ёслол Монгол Улсын Дорноговь аймгийн сургуулилтын талбайд зохион байгуулагдлаа. Хятад Монгол хоёр талын сургуулилтад оролцох хэсэг цэрэг, албан тушаалтанууд сургуулилтын нээлтийн ёслолд оролцов.

Ёслолд Хятад Монголын хоёр орны төрийн далбааг мандуулах ёслол, Хятад талын хамтарсан сургуулилтын командлагч болон Монгол талын хуурай замын цэргийн командлагч тус тус халуун сэтгэл бахдалын үг хэлж хамтарсан сургуулилтыг албан ёсоор эхлүүлэв.


Энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Хятад Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулсаны 10 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд хоёр орны хуурай замын цэргийн анх удаа батальоны хэмжээнд хамтарсан сургуулилтыг зохион байгуулж байна. Ингэснээр Хятад Монгол хоёр орны цэргийн стратегийн харилцан итгэлцэл болон бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд эерэг хүч оруулна.
Сургуулилтын нээлтийн ёслол дууссаны дараа хоёр талын командлагч болон хэсэг дарга цэргийн хамтаар дурсгалын зураг татуулж, Монгол тал морин хуурын тогтолт болон гоцлол дуу толилуулав. Дараагаар хоёр талын хамтран “Хятад Монголын нөхөрлөлийн ой”-г тарьж хоёр орон гар нийлэн газар нутгийн цөлжилт, элсэн шуургыг хамтдаа даван туулж, байгаль орчин, экологийг сайжруулах зорилтыг биелүүлэх, хоёр орны ард түмэнд ашиг тус болоход дэм болов.

Энэ удаа Хятад улсаас хамтарсан сургуулилтад дугуйт хуягтаар давших, галын цохилт үзүүлэх, байлдааны дэмжлэг, ар талын хангалт зэрэг олон элементүүдийг багтаасан цэргийн багийг хуурай замын цэргийн 79-р армиас сонгоно бүрдүүлжээ.
Хамтарсан сургуулилт 5 сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Нийт цэргийн хүч нэгтгэх, хамтарсан сургуулилт, цэргийн хүч эргүүлэн татах гэсэн 3 үе шаттай. Гол зорилго нь хууль зэвсэглэсэн бүрэлдэхүүнд хоёр тал хамтран цохилт өгөхийг удирдах, эвсэх болон хамгаалах дадлага хийх юм.
Цаашилбал Хятад Монгол хоёр талын хамтарсан сургуулилтын командын хэсэг байгуулах, бодит цэргийн ажиллагааны хүрээнд хамтарсан төлөвлөгөө боловсруулах, байлдааны тактикийн судалгаа болон тактикт чиглэсэн сургуулилт болно.