Говьд шуурга босгож гар нийлэн хатуужсан цэрэг эрс —— Хятад, Монголын хамтарсан “Талын түншлэл-2024” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтын бодит цэргийн ажиллагаа дадлагын сурвалжилсан нь

2024-05-24 10:00

Говь нутагт зуны эхэн сар тохиож, нар халуун шатна: уудам говьд хүчирхэг арми долгиолно.

05 сарын 19 өдөр Хятад, Монголын хамтарсан “Талын түншлэл-2024” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтын бодит цэргийн ажиллагаа дадлага Монгол Улсын Дорноговь аймгийн сургуулилтын талбайд эхэллээ. 

10 цагийн орчимд сургуулилт албан ёсоор эхэллээ. Хятадын талын цэргийн багийн туршуулийн салаа хошуучлан талбайд гарч, хэд хэдэн дрон агаарт хөөргөв. Туршуулийн салаа тандалт мэдээг командын байранд ирүүлж, командлагч байлдааны талбарын нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэлт хийсний дараа байлдааны тушаал өгөв; артиллерийн салаа тушаалын дагуу гал нээж, бай целийн “дайсан” бүсийг бодит галын хүчээр хучив; зүүн, баруун жигүүрийн давших салаа артиллерийн галын дэмжлэгтэйгаар урагш давшин орж, бай целийн “дайсны” фронтод хүчтэй цохилт өгөв; агаараас хамгаалах салаа хурдтайгаар пуужин харвах байршилд байраа эзэлж “дайсны” агаараас довтлох байг илрүүлэн пуужин харваж хөнгөн агаараас хамгаалах залуурт пуужингаар хориглолт хийв.

Сурвалжлагч сургуулилтын талбайгаас энэ удаагийн хамтарсан сургуулилтад Хятадын талаас туршуул, галын хүч, агаараас хамгаалах зэрэг бие даасан байлдааны бүрэлдэхүүнийг гаргаж дроны тандалт, давших хуягт, явган цэргийн байлдааны машин зэрэг олон төрлийн зэвсэг техник ашиглан харилцан адилгүй хүрээнд байг тандан, нарийн оновчтой цохилт өгч буйг таньж мэдсэн билээ.

Хөндлөнгөөс сургуулилтыг бүхэлд нь авч үзвэл Хятад, Монгол хоёр талын цэргийн багууд мөр зэрэгцэн урагшилж, тус тусын зэвсэг техникийн давуу талуудыг гаргаж “дайсан” целийг илрүүлэн цохилт өгч байв. Хоёр тал бодит цэргийн ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтарсан тандалт туршуул хийх, нийлсэн цохилт, хамтын хүчээр бүслэлт хийх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн билээ.

Байлдааны машин нижгэнэн, дарийн утаа тал бүрт манрана. Талууд 100 гаруй хуягт техникийн галын хүчний давуу талыг ашиглан амжилттай фронтын хамгаалалтыг сэтэлж “дайсан”-ы галын хүчний гол цэгийн талаас илүүг бут цохив. Утаат бөмбөг харван агаарт тэсрэх чимээгээр утаан хөшиг салхинд алгуурхан хөвөлзөн. Хятадын явган цэргийн байлдааны машин хурдан хугацаанд ачаалж буулгав. Гар пуужин харвагчаар “дайсны” бэхлэлтэд цохилт өгсний дараагаар газар орны нөхцөл байдалд нийцүүлэн босоо, суугаа, хэвтээ зэрэг олон төрлийн байрлалаар гал нээж ухарч буй “дайсан”-г устгав. 

“гүнрүү давших салаа, урагш гар ! ” тушаалыг хүлээн авч Хятадын талын давших салаа хурдлан довтлов, “дайсан” цель галын хүчээр цохих хүрээнд орох үед хуягт салаа бүр бие даан целийг илрүүлж, бие даан сумаа сонгож, бие даан харвагчаа сонгов. Нэг нэгэнгүй хуягласан давших хуягтууд байлдан давшсаар говийн гүнд нэвтэрнэ орлоо.  

Дахин нэг үе шигүү галын хүчээр цохилт өгсний дараагаар үлдэгдэл “дайсан” ухран хамгаалж эцсээ хүртэл тулалдав. Хоёр талын цэргийн хүч хурдтайгаа “дайсан”-д бүслэлт хийн устгаж, олон төрлийн зэвсгийн хүчээр целийн бүсийг бут ниргэв.

Нэг цагийн турш үргэлжилсэн хамтарсан бодит цэргийн сургуулилт, хоёр тал олон замаар, олон чиглэлд давшин, бүхэлд нь гүнрүү довтлох довтолгоог хэрэгжүүлж, олон удаагийн давтамжтай нийлмэл цохилтыг өгч, хурдтайгаар гол цэг, гол бүсийг эзэлж, хууль бус зэвсэглэсэн гол цөмийг устган дайтах зорилтоо биелүүллээ. Хятадын сургуулилтын командлагч “энэ удаагийн хамтарсан сургуулилт нь хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх сэдвээр Хятад, Монгол хоёр орны цэргийн баг бодит дайны шаардлагын дагуу хамтарсан төлөвлөгөөг боловсруулах, тактикийн судалгаа, туршилт болон хамтарсан ажиллагааны чадамжыг дээшлүүллээ” хэмээн танилцуулав.

Бодит цэргийн сургуулилт дуусаж хоёр талын командлагчид газар дээр нь нэг нэгээрээ танк, хуягтууд гурван эгнээгээр орж ирэх хуягт техникийн парадыг хүлээн авлаа. Цэрэг дайчид гялалзсан амжилт, сүр жавхлангаа бадраасаар хүндэтгэлийн тавцан өөд хараа гарган ёслов!

Хамтарсан сургуулилтын хугацаанд хоёр талын сургуулилтад оролцсон цэргийн баг нэгэн хамт олон болж, нягт хамтран ажиллаж, мөр зэрэгцэн тулалдаж, нэг нэгнээсээ суралцан байлдааны чадвараа сайжруулахын сацуу хамтарсан сургуулилтын үер байлдааны тактикийн дадлага сургуулилт, соёлын солилцооны үйл ажиллагааны үр дүнд нөхөрлөлөө улам гүнзгийрүүллээ. Орчин цагийн хоёр орны цэргийн сайн хөршийн харилцааг улам батжуулан гүнзгийрүүлэх, хамтарсан ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. 

Уул усаар холбогдсон, харилцан туслалцах. Үүнтэй зэрэгцэн Хятад, Монгол хоёр тал нөхөрлөлийн ой байгуулж, 4×100 метрийн буухиа уралдаан, сагсан бөмбөг болон олс таталтын нөхөрсөг тэмцээн, соёл урлагийн үдэшлэг зэрэг соёлын солилцооны үйл ажиллагааг өрнүүлж нөхөрсөг найрамдлыг улам бэхжүүллээ.