6-р сарын 18 өдөр, Өвөр Монголын Ганц мод боомтын AGV (автомат удирдлагтай машин) ухаалаг гааль нэвтрэлт болон контайннер хяналтын талбар байрыг Хөх хотын гаалийн газар хянан шалгаж хүлээн авлаа. Энэ бол улсын дотоод дахь анхны хил дамнасан AGV жолоочгүй тээврийн тусгай зориулалтын гаалийн хяналт удирдлагын талбар байр, Хятад улсын анхны хил дамнасан иж бүрэн AGV жолоочгүй тээврийн тусгай зориулалтын замыг иж бүрэн ашиглалтад оруулсны билэг тэмдэг болно.
Энэхүү зам нь хойд талаасаа Монгол Улсын Гашуун сухайт боомтын цахимжсан чингэлэг тээврийн терминалаас эхэлж, урагшаа Хятад улсын Ганц мод боомтын ухаалаг гааль нэвтрэлт болон контайннер хяналтын талбар байр хүртэл нийт 6,19 км, хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам бүхий бүрэн битүүмжлэгдсэн, мөн ухаалаг нэвтрэлтийн систем болон дүрс хяналтын камераар тоноглогдсон.
Ганц мод авто-замын боомт нь Хятад, Монголын ачаа ачаа нэвтрэн өнгөрдөг хамгийн том авто замын боомт юм. 2022 оны 7 сарын 16 өдөр анх AGV жолоочгүй тээврийн модулийг эхлүүлсэн. Энэ оны 5-р сарын сүүл хүртэл нийтдээ 73000 удаа AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл нэвтэрч, 4 сая 800 мянган тонн ачаа импортлосон байна. Энэ оны 1-ээс 5-р сард Ганц мод боомт нийтдээ 22400 удаа AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл нэвтэрч, 1,470,350 тонн ачаа импортлосон нь ижил хугацаанд тухайн боомтоор нэвтрүүлсэн нийт ачааны 9% эзэлж байна.