10 дугаар сарын 16-ны өдөр, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яамны байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн зургаадугаар хуралдаан Хөх хотод зохион байгуулагдлаа.
Хятадын талын ажлын хэсгийн ахлагч, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинь, Монголын талын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар хуралдааныг нээж, үг хэлэв.
Хуралдааны үеэр, талууд байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн тавдугаар хуралдааны хурлын тэмдэглэлт тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг дүгнэн, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, байгаль экологи, соёл боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо зэрэг хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал нэгдлээ. Мөн талууд “БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яамны байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн зургаадугаар хуралдааны тэмдэглэл”-д гарын үсэг зурав.