БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин: Хятадын олон улсын импортын VII экспо нь 11 дүгээр сарын 5-наас 10-ны өдрийн хооронд Шанхай хотноо зохион байгуулагдана. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Малайзын Ерөнхий сайд Анвар, Узбекистаны Ерөнхий сайд Арипов, Словакийн Ерөнхий сайд Фико, Казахстаны Ерөнхий сайд Бектенов, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ, Сербийн Ерөнхий сайд Вучевич болон бусад гадаад орны удирдагчид Экспоны нээлтийн ёслол болон холбогдох үйл ажиллагаанд оролцоно.