Хятадын ӨМӨЗО-ы Ардын Засгийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулсан “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” 11-р сарын 4-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Хятадын ӨМӨЗО-ы Ардын Засгийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхуй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин, Монголын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал зэрэг хоёр орны албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 100 гаруй хүн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
ӨМӨЗО-ы Ардын Засгийн Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхуй хэлэхдээ, “ӨМӨЗО нь Монгол Улстай газарзүйн ойр байрлал, соёлын ижил төстэй байдал зэрэг давуу талуудаа бүрэн дүүрэн ашиглаж, Хятад, Монгол хоёр орны худалдаа эдийн засаг, соёл, эрүүл мэнд, экологи зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд гүүр болж, чухал үүрэг гүйцэтгэж байна. “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” нь Монголын ард иргэдэд Хятад орныг танин мэдэх, Өвөр монголын талаар ойлголт өгөх зорилгоор Монголд олон жилийн турш зохион байгуулагдаж байна. Энэхүү соёлын өдрүүдээр Монголын ард түмний чин сэтгэл, найрсаг зан чанар гүнээ мэдрэгддэг” гэв. Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хэлэхдээ, “Энэхүү соёлын өдрүүд нь Монгол, Хятад хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тус соёлын өдрүүд долоо хоног үргэлжлэх бөгөөд бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн тусгай тоглолт, шилдэг зохиол, бүтээлүүдийн харилцан сонсох үзэсгэлэн, Хятадын кино үнэ төлбөргүй нэвтрүүлэх, Монгол анагаах ухааны төлбөргүй үзлэг зэрэг үйл ажиллагаанууд багтаж байна. Нээлтийн тус орой, “Тулааны амин сүнс” хэмээх Шаолины тулааны урлагийн тусгай үзүүлбэрийг толилуулав. 30 гаруй тулааны урлагийн тоглогч ээлжлэн тайзан дээр гарч, “Шаолины багийн уулын саваа”, “амьсгал тохируулан хүч гаргах”, “Шаолины арван найман зэвсэг”, “найман алхамт тулааны урлаг”, “Шаолины гурван согтуу” зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлж, Хятадын уламжлалт тулааны урлаг, соёлын татах хүчийг тайзан дээр сонирхууллаа.
“Хятад орныг танин мэдэх нь” арга хэмжээг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж буй нэрэмжит арга хэмжээ бөгөөд өөрийн улсад нь зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнүүдээс гадаадын сонирхогч олон Хятад орны талаар ойлголттой болох, танин мэдэх, биеэр мэдрэх боломжийг олгодог чухал тавцан юм.