Хятад, Монголын “Эрээн - Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтыг сурталчлах өдөрлөг амжилттай зохион байгуулагдав

2024-11-09 17:00

Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспогийн үеэр, Хятад, Монголын “Эрээн - Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтыг сурталчлах өдөрлөг энэ сарын 7-ны өдөр, Шанхай хотын үндэсний үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж, нийт 4.037 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тохиролцоо хийгджээ. “Харилцан туслалцаж, хамтдаа хожъё - Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг хамтдаа нээе” уриатай зохион байгуулагдсан тус өдөрлөгөөр, Хятадын 500 шилдэг аж ахуйн нэгж, биржид бүртгэлтэй компани, байгууллагын холбоод, төлөөлөгчийн газрууд болон Монгол Улсын албаны хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Сэтгүүлчийн сурвалжилсан мэдээллээр, тус өдөрлөгийн үеэр 4.037 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тохиролцоо хийгджээ. Үүнд, ӨМӨЗО-ы Эрээн хотын Ардын Засгийн газартай Энвишн Энержи, Жунбэй хуурай боомт зэрэг 6 аж ахуйн нэгжүүд Гэрээний ерөнхий хэлэлцээр байгуулж, ашигт малтмалыг боловсруулах, баяжуулах, олон улсын логистикийн парк, шинэ эрчим хүч, соёлын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг чиглэлээр 2.012 тэрбум юанийн хэлэлцээр байгуулагдсан байна. 

Хятадын талаас, “Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” нь Хятад улсын хөрш зэргэлдээ орнуудтай хамтран байгуулсан гурав дахь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бөгөөд асар их хөгжлийн нөөц боломж бүхий хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй бүс болохыг мэдээлэв. Монголын талаас, Хятад улс бол Монгол Улсын худалдааны чухал түнш улс юм. 

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Энэхүү өдөрлөгөөр хоёр талын хамтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан олон улсын тээвэр логистик, импорт, экспортын боловсруулалт, хил дамнасан аялал жуулчлал, орчин үеийн үйлчилгээ зэрэг тэргүүлэх чиглэлийн салбарт хамтран ажиллах, олон улсын стандартад нийцсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг бүтээн байгуулах, Евро-Азийг хол