11 дүгээр сарын 26-ний өдөр, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны Дэд сайд Чень Жөү Монголын Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын зөвлөх Д.Аззаяа тэргүүтэй тус намын төлөөлөлтэй Бээжин хотноо уулзалт хийв.
Дэд сайд Чень Жөү хэлсэн үгэндээ, “Сүүлийн жилүүдэд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол Улсын удирдагчидтай олон удаагийн уулзалт хийж, хоёр орны харилцааг хөгжүүлэх дүр зургийг тодорхойлон, Хятад, Монгол хоёр улсын харилцааны хөгжлийн түүхийн шинэ хуудсыг нээсэн. Хятадын Коммунист нам нь Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад Монголын Ардчилсан намын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, хоёр орны төрийн тэргүүний хооронд харилцан тохиролцсон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгож, бүх шатны харилцан айлчлалуудыг нягтаршуулан, харилцан ойлголцол, харилцан солилцоог гүнзгийрүүлэн, хоёр улс болон хоёр нам хоорондын харилцааг шинэ шатанд хүргэхэд бэлэн байна” гэв.
Д.Аззаяа хэлэхдээ, “Монголын Ардчилсан нам нь Хятадын Коммунист намтай олон жил найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн. Бид ХКН-ын улс орныг удирдах улс төрийн туршлага, стратегийн түвшний яриа хэлэлцээ болон харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол, Хятад хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэн ахиулахад бэлэн байна” гэв.