Виз мэдүүлэгчдэд илүү хялбар байх үүднээс 2024 оны 9 сарын 2-ны өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нэг удаагийн оролттой болон хоёр удаагийн оролттой богино хугацааны виз (180 хоног хүртэлх визэнд хамаарна) мэдүүлэгчдийн хурууны хээний мэдээлэл цуглуулахаас чөлөөлөхөөр болов.