БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам бичиг хэргийн ажилтнууд шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:Ажлын байрны шаардлагаас хамаарч орчуулга, бичиг баримт боловсруулах, бусад байгууллагатай харилцах болон консулын үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
1. Хятад эсвэл Монгол улсын иргэн байх;
2. Их дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой, хятад хэлээр ярих, сонсох, унших, бичих өндөр чадвартай буюу хятад-монгол хэлний аман болон бичгийн орчуулга гүйцэтгэх чадвартай;
3. Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;
4. Хятад улсын иргэн бол Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байх;
5. Эрүүл чийрэг, ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвар сайтай, ажлын үүрэг даалгаврыг дагаж мөрддөг байх;
6. Хууль тогтоомжийг сахиж мөрддөг, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх
Цалин: Тохиролцоно
Сонгон шалгаруулалтын явц:
Эхний шатны шалгаруулалт
Дор дурдсан материалуудыг chinaemb_mn@mfa.gov.cn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү. Гарчиг: Ажилд орох хүсэлт-Овог нэр
1. Товч намтар (хавсралтаас татаж авна уу)
2. Хятад улсын иргэн бол гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийн сканнердсан хуулбар, Монгол улсын иргэн бол иргэний үнэмлэхний сканнердсан хуулбар;
3. Боловсролын гэрчилгээ. Хятад болон Монгол улсын иргэн бакалавр ба түүнээс дээш боловсролын зэргийн дипломын сканнердсан хуулбар. Монгол улсын иргэн бол хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK онооны сканнердсан хуулбар шаардлагатай;
4. Цагдаагийн тодорхойлолтын сканнердсан хуулбар
Бичгийн шалгалт, ярилцлага:
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Элчин сайдын яамнаас бичгийн шалгалт болон ярилцлагын хугацааг цахим шуудангаар эсвэл утсаар мэдэгдэнэ.
Холбоо барих:95959255, 95608779
Ажлын цаг:Ажлын өдрүүдэд 09:00-12:00 , 15:00-18:00
Хавсралт:Товч намтар (загвар)
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр