БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам 2025 оны 6-р сарын 30-ний өдрөөс эхлэн визний хүсэлтийг цахимаар авч эхэлнэ. “https://consular.mfa.gov.cn/VISA/” веб сайтад хандаж, анкет бөглөж, шаардлагатай материалуудыг оруулна. Дээрх сайтад хандаж илүү олон мэдээлэлтэй танилцана уу.
2025 оны 6-р сарын 28-ний өдрөөс эхлэн хуучин ашиглаж байгаа “БНХАУ-ын Визний анкет бөглөх систем”-ийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам ашиглахгүй болно. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам паспорт болон виз мэдүүлгийн бар кодноос бусад цаасан материал хүлээж авахгүй болсныг мэдэгдье.