МЭДЭГДЭЛ: ХЯТАДЫН ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТ (CSCA)

2025-10-30 10:40

2026-2027оны хичээлийн жилээс эхлэн БНХАУ-д бакалаврын зэрэгт суралцахаархүсэлт гаргагчидхүсэлтээ ирүүлэхээсээ өмнө “Хятадынерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”(цаашид CSCA гэх) -ыгзаавал өгөх шаардлагатай.

Нэг. CSCA гэж юу вэ?

БНХАУ-д бакалаврын түвшний сургалтад элсэх эрдмийн түвшин тогтоох шалгалт (CSCA) нь БНХАУ-д бакалаврын зэрэгт суралцахаар төлөвлөж буй олон улсын оюутнуудад зориулсан стандартчилсан шалгалт юм. CSCA-г Хятадын Үндэсний Тэтгэлгийн Зөвлөл (CSC) зохион байгуулж, Хятадын их дээд сургуулиудын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан бөгөөд оюутнуудын хэлний чадвар, эрдмийн суурийг үнэлэх, тэднийг Хятад дахь бакалаврын сургалтад илүү сайн бэлтгэхэд нь туслах зорилготой. Үүний зэрэгцээ, CSCA-гийн оноо нь Хятадын их дээд сургуулиуд бакалаврын оюутан элсүүлэх, тэтгэлэг олгох шийдвэр гаргахад ашигладаг чухал үзүүлэлтүүдийн нэг юм.

Хоёр. Яагаад CSCA-г сонгох ёстой вэ?

CSCA нь оюутнуудын хэлний чадвар болон тухайн хичээлийн мэдлэгийн түвшинг цогцоор үнэлж, тэдэнд одоогийн нөхцөл байдлаа илүү сайн ойлгоход туслах бөгөөд Хятад дахь бакалаврын хичээлүүдэд амжилттай дасан зохицоход бэлдэхэд тусална. Хятадын их дээд сургуулиуд өргөнөөр хүлээн зөвшөөрдөг, хэл болон тухайн хичээлийн чадварыг үнэлэхэд чиглэгдсэн тус шалгалт нь оюутнуудын сурах өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, их дээд сургуульд элсэх, тэтгэлэг олгох шийдвэр гаргахад эрдмийн үндэслэлийг өгдөг.

Гурав. Хэрхэн бүртгүүлэх вэ?

Хүсэлтгаргагчид www.csca.cnцахим хуудсаар орж, бүртгүүлэх шаардлагатай.

Бүртгүүлэх үйл явц дараах байдалтай байна.

Нэгдүгээр алхам, дараах зүйлсийг бэлтгэх.

1.Зураг: Та зурагт тавигдах шаардлагуудыг үзсэн эсэхээ шалгаж, бүртгүүлэхээс өмнө зургаа туршиж үзээрэй.

2.Хүчинтэй бичиг баримт: Та цахим бүртгэлдээ засгийн газраас олгосон хүчинтэй иргэний үнэмлэхийн мэдээллийг оруулах шаардлагатай.

3.Кредит карт: Бүртгэлээ хийж дууссаны дараа системд зөвшөөрөгдсөн төлбөрийн хэлбэрүүдийн аль нэгийг ашиглан төлбөрөө төлнө.

Хоёрдугаар алхам, шалгалтын огноо, хэлбэр, шалгалт өгөх газрыг шалгах.

Гуравдугаар алхам, бүртгэлийн аккаунт үүсгэж, цахимаар бүртгүүлэх.

Жич:Хүсэлтгаргагчид бүртгүүлэх болон мэдээлэл шалгахаас өмнө CSCA аккаунт үүсгэсэн байх шаардлагатай.

Дөрөв. Шалгалтямар хичээлүүдээр авах вэ?

Хичээлүүд нь сургууль болон мэргэжлээс хамаарч өөр өөр байх бөгөөд гол ангиллууд дараах байдалтай байна:

-Нийгмийн ухааны мэргэжлүүд: ГолчлонНийгмийн ухааны Хятадхэлний шалгалт

-Эдийн засаг, худалдаа, менежментийн мэргэжлүүд: Эдийн засаг, худалдааны Хятад хэл, Математик

-Шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуйн мэргэжлүүд: Шинжлэх ухаан, техникийн Хятад хэл, Математик, Физик эсвэл Хими (хоёроос нэгийг сонгоно)

-Уламжлалт анагаах ухааны мэргэжлүүд: Нийгмийн ухааныХятад хэл

-Барууны анагаах ухааны мэргэжлүүд: Анагаах ухааны Хятад хэл, Математик, Хими.

Хичээл

Сонгох боломжтой шалгалтын хэл

Шалгалтын үргэлжлэх хугацаа

Тестийн тоо

ШалгалтынОноо

Мэргэжлийн Хятад хэл

Нийгмийн ухааны Хятадхэл

Хятад хэл

90 минут

80сонгох тест

0-100

Шинжлэх ухаан, техникийн Хятад хэл

Хятад хэл

90 минут

80 сонгох тест

0-100

Суурь хичээл

Математик

Хятад/Англи хэл

60 минут

48сонгох тест

0-100

Физик

Хятад/Англи хэл

60 минут

48сонгох тест

0-100

Хими

Хятад/Англи хэл

60 минут

48сонгох тест

0-100

Жич:

1.Хүсэлт гаргаж буй мэргэжилд шаардлагатай заавал өгөх шалгалтын хичээлүүдийг өөрийн хүсэлт гаргаж буй их дээд сургуулиас лавлаж аваарай.

2.Математик, Физик, Химийн хичээлүүд Хятад болон Англи хэлээр өгөх боломжтой бөгөөд оюутнууд их дээд сургуулийн элсэлтийн шаардлагад нийцүүлэн шалгалтын хэлийг сонгоно.

Тав. Шалгалтын цагийн хуваарь хэрхэн зохион байгуулагдах вэ?

2025 оны 12-р сарын 21-ний өдөр CSCA шалгалтын дэлхийн хэмжээний анхны шалгалт эхэлнэ. Бүртгэл 2025 оны 11-р сард нээгдэнэ.

2026 оны 9-р сард элсэхээр хүсэлтгаргагчид 2025 оны 12-р сарын 21-ний эсвэл 2026 оны 1-р сарын 25-ны өдрийн CSCA шалгалтад бүртгүүлэх шаардлагатай. Шалгалт бүрт 2 мэргэжлийн Хятад хэл (Нийгмийн ухааны Хятад хэл болон Шинжлэх ухаан, техникийн Хятад хэл) болон 3 үндсэн хичээл (Математик, Физик, Хими) нээлттэй байх бөгөөд оюутнууд нэг шалгалтад нэг эсвэл түүнээс дээш хичээлд бүртгүүлэх боломжтой.

2026 оноос эхлэн CSCA нь хэвийн үйл ажиллагаанд шилжиж, тогтмол шалгалтын цикл үүсгэх бөгөөд жилд 5 удаа, тухайлбал 1, 3, 4, 6, 12-р саруудад зохион байгуулагдана.

Зургаа. Шалгалтямар хэлбэрээр авах вэ?

Одоогийн байдлаар CSCA нь гол төлөв гэрээсээ цахимаар шалгалт өгөх хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд мөн гол оюутны эх үүсвэртэй улс орон, бүс нутгуудад биет шалгалтын төвүүдийг (төвлөрсөн компьютерт суурилсан эсвэл цаасан шалгалт) үе шаттайгаар зохион байгуулж байна.

2025 онд CSCA нь Вьетнам, Тайланд гэсэн хоёр улсад анхны биет шалгалтын төвүүдийг байгуулж, цахим болон биет шалгалтыг хослуулсан зохион байгуулалттай болсон. Одоогоор бусад улс орон, бүс нутгуудад илүү олон шалгалтын төвүүдийг тогтвортой байгуулж байна.

Долоо. Оноог хэрхэн үнэлж, хэзээ нийтлэх вэ?

CSCA-ийн бүх хичээлүүд 100хувийнсистемээр үнэлэгдэх бөгөөд оноо нь зөвхөн лавлагаа үзүүлэлт болох бөгөөд шалгалтын оноог ашиглаж буй их дээд сургуулиуд тус тусын мэргэжлийн шаардлагад нийцүүлэн элсэлтийн стандартыг өөрсдөө тогтооно.

Оноог нийтлэх хугацаа нь шалгалтын хэлбэрээс хамаарч өөр өөр байна. Гэрээсээ цахимаар өгөх болон биет төвлөрсөн компьютерт суурилсан шалгалтуудын оноог шалгалт дууссанаас хойш ажлын 7 хоногийн дотор зарлана; цаасан шалгалтын оноог шалгалт дууссанаас хойш ажлын 14 хоногийн дотор зарлана.Хүсэлтгаргагчид CSCA-гийн цахим хуудсаар орж оноогоо шалгах боломжтой.

Найм. Шалгалтын хураамж хэд вэ?

Бүртгүүлэх хичээлийн тоо

Хураамж (Юань)

1 хичээл

450 ¥

2 болон түүнээс дээш хичээл

700 ¥

Ес. Шалгалтын хөтөлбөрийг хэрхэн авах вэ?

Хүсэлтгаргагчид бэлтгэл хийхийн тулд CSCA-гийн цахим хуудаснаас хичээл тус бүрийн шалгалтын хөтөлбөрийг татаж авах боломжтой (https://csca.cn/testprep/examsv).

Арав. Ирээдүйн төлөвлөгөө, зохион байгуулалт ямар байх вэ?

2026 оноос эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах их дээд сургуулиудын бакалаврын оюутны хөтөлбөрт өргөдөл гаргагч бүр өргөдлөө ирүүлэхээсээ өмнө шалгалтад орох шаардлагатай бөгөөд шалгалтын оноо нь их дээд сургуульд элсүүлэх хяналт шалгалтын зайлшгүй шаардлагатай материалын нэг болно.

2028 оноос эхлэн Хятадын их дээд сургуулиудын бакалаврынзэрэгт хүсэлт гаргагчид бүгд заавал шалгалт өгөх шаардлагатай болох бөгөөд бакалаврын түвшинд элсэх доод стандартыг тогтоох төлөвлөгөөтэй байна.