Виз мэдүүлэгчдэд илүү хялбар байх үүднээс 2026 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 180 хоногоос богино хугацаагаар виз мэдүүлэгчдийн хурууны хээний мэдээлэл цуглуулахаас чөлөөлөхөөр болов.
D, J1, Q1, S1, X1 болон Z төрлийн БНХАУ-ын хилээр нэвтэрснээс хойш оршин суух авдаг төрлийн виз мэдүүлэгчид хурууны хээний мэдээлэл урьдын адил өгөх болно.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
2025 оны 12 сарын 19-ний өдөр