БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2026-03-23 18:40

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам бичиг хэргийн ажилтнууд шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэгАжлын байрны онцлогоос хамаарч орчуулга, бичиг баримт боловсруулах, бусад байгууллагатай харилцах болон консулын үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

1. Хятад эсвэл Монгол улсын иргэн;

2. Их дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой, хятад хэлээр ярих, сонсох, унших, бичих өндөр чадвартай буюу хятад-монгол хэлний аман болон бичгийн орчуулга гүйцэтгэх чадвартай;  

3. Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;  

4. Хятад улсын иргэн бол Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байх;  

5. Эрүүл чийрэг, ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвар сайтай, ажлын үүрэг даалгаврыг дагаж мөрддөг байх;  

6. Хууль тогтоомжийг сахиж мөрддөг, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх

Цалин: Тохиролцоно

Сонгон шалгаруулалтын явц:

Нэг: Эхний шатны шалгаруулалт

Ажил горилогчид дор дурдсан материалуудыг chinaemb_mn@mfa.gov.cnцахим шуудангийн хаягаар илгээнэ үү. Гарчиг:Ажилд орох хүсэлт-Овог нэр

1. Товч намтар цахим хувилбар (хавсралтаас татаж авна уу)

2. Хятад улсын иргэн бол гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийн сканнердсан хуулбар, Монгол улсын иргэн бол иргэний үнэмлэхний сканнердсан хуулбар;

3. Боловсролын гэрчилгээ. Хятад болон Монгол улсын иргэн бакалавр ба түүнээс дээш боловсролын зэргийн дипломын сканнердсан хуулбар. Монгол улсын иргэн хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK онооны гэрчилгээний сканнердсан хуулбар шаардлагатай;

4. Цагдаагийн тодорхойлолтын сканнердсан хуулбар

Хоёр: Бичгийн шалгалт, ярилцлага:

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Элчин сайдын яамнаас цахим шуудангаар эсвэл утсаар бичгийн шалгалт болон ярилцлагын хугацааг мэдэгдэнэ.

Холбоо барих:95959255, 80550378

Ажлын цаг:Ажлын өдрүүдэд  09:00-12:00 , 15:00-18:00

Хавсралт:Товч намтар (загвар)

    

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр