2026-2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх тухай мэдэгдэл

2026-05-08 10:00

Ажлын төлөвлөгөөний дагуу, 2026-2027 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нийт 260 хүнд тэтгэлэг олгохоос бакалавр 200, магистр 40, доктор 20 байна.

2026-2027 оны хичээлийн жилийн ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт "Өвөр Монголын Өөртөө Засах Орны гадаад оюутны мэдээллийн систем" (цахим хаяг: https://isms.imu.edu.cn)-ээр дамжуулан бүртгэл явагдана. Бүртгэлийн хугацаанд хүсэлт гаргагч нь тус системд нэвтэрч бүртгэлийн мэдээллийг бөглөж илгээсний дараа Өвөр Монголын элсэлт авч буй сургуулиуд системээр дамжуулан материалын анхан шатны хянан шалгалтыг хийнэ. Анхан шатны хянан шалгалтад тэнцсэн бакалаврын хөтөлбөрийн горилогчдын мэдээллийг Монгол Улсын Боловсролын яам руу илгээж, Монгол Улсын Боловсролын яам тус системээр дамжуулан бүртгэлийн эрхийг баталгаажуулан Өвөр Монголын Боловсролын танхим болон элсэлт авч буй сургуулиуд руу шилжүүлнэ. Өвөр Монголын Боловсролын танхимаас сургууль бүрд элсэлтийн тоог хуваарилж, сургуулиуд шалгалт авч элсүүлнэ.

Энэхүү мэдэгдлийг Монгол Улсын Боловсролын яам мөн нийтэлж байгаа бөгөөд хэрэв хүсэлт гаргагч тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол Улсын Боловсролын яамтай холбогдож болно.(https://moe.gov.mn/post/175689)