2027 онд Хятад улсад бакалаврын зэргээр суралцах болон Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй Монгол Улсын оюутнууд анхаарна уу!
Хятадад суралцагчдын бакалаврын элсэлтийн "Хятадын Ерөнхий Эрдмийн Үнэлгээний Шалгалт"(CSCA) нь Хятадын Улсын тэтгэлгийн хорооноос гаргасан олон улсын оюутны элсэлтийн стандарт үнэлгээ бөгөөд уг шалгалтын үр дүн нь Хятадын их сургуулиудад бакалаврын түвшинд элсүүлэх, мөн Хятадын засгийн газрын тэтгэлэг олгох үндсэн шалгуур үзүүлэлт болдог ба Монгол Улсын оюутнууд Хятадад бакалаврын зэргээр суралцахад зайлшгүй шаардлагатай шалгалт юм. Эрхэм оюутнууд та бүхэн шалгалтдаа цаг тухайд нь зөв бэлтгэж, бүртгүүлэхэд дөхөм болгох үүднээс дараах санамжийг хүргүүлж байна:
I. Шалгалтын хичээлүүд
Шалгалтанд мэргэжлийн хятад хэл болон математикийн суурь хичээлүүд багтах бөгөөд бүгд сорилго хэлбэртэй байна. Мэргэжлийн хятад хэл болон байгалийн ухаан (физик, хими, биологи)-ийн хоёр чиглэлтэй; Математик, физик, химийн хичээлүүд нь хятад-англи хоёр хэл дээрх сонголттой байх ба шалгуулагч өөрөө хэлээ сонгох боломжтой.
II. Бүртгэлийн үндсэн шаардлага
Хятадын засгийн газрын тэтгэлэг болон энгийн бакалаврын хятад хэл дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол мэргэжлийн хятад хэл, математикийн шалгалтыг заавал өгөх ба физик, химийн хичээлийг элсэх сургууль болон мэргэжлийн шаардлагын дагуу сонгон инженерчлэл, байгалийн ухаан болон нийгмийн ухааны чиглэлийн өргөдөлд тохируулан өгнө.
III. Бүртгэл болон шалгалтын чухал хугацаа
Энэ хичээлийн жилийн сүүлийн хоёр шалгалтын хугацаа товлогдлоо:
1.11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-ний хооронд бүртгүүлж, 12 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд шалгалт өгөх
2.12 дугаар сарын 30-наас 2027 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд бүртгүүлж, 2027 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний хооронд шалгалт өгөх
Шалгуулагч та бүхэн цаг хугацаагаа сайтар төлөвлөж, бүртгэлийн хугацааг алдахгүй байхыг хүсье.
IV. Шалгалтын хэлбэр болон төлбөр
Шалгалт нь гэртээ цахимаар өгөх болон шалтгалт авдаг газарт компьютер дээр шалгалт өгөх гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд шалгалтын стандарт, үнэлгээний дүрэм нь нэгдсэн байна. Шалгалтын нэг хичээлийн хамгийн өндөр оноо 100 оноо байх ба шалгалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор үр дүнг зарлана.
Шалгалтын төлбөр: Нэг хичээл 450 юань, хоёр болон түүнээс дээш хичээл нэгдсэн байдлаар 700 юань байна.
CSCA шалгалт нь гадаад оюутнуудын хятад хэлний мэдлэг болон салбар шинжлэх ухааны суурийг нарийвчлан үнэлж, Хятадад бакалаврын зэргээр суралцах өргөдлийн өрсөлдөх чадварыг үр дүнтэйгээр дээшлүүлдэг бөгөөд энэ нь амжилттай суралцах болон тэтгэлэг авахад гол түлхүүр болдог. Хятад улсад суралцах төлөвлөгөөтэй байгаа Монгол Улсын залуучууд бүртгэлийн мэдээллийг цаг тухайд нь анхаарч, шинжлэх ухаанч байдлаар бэлтгэн, хугацаандаа бүртгүүлж, Хятад улсад суралцах замаа саадгүй эхлүүлэхийг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг www.csca.cn сайтаас авна уу.